-Хөөе та араас очерлоочээ
-Эгч нь энд байсийн, 3 цаг гаруй зогсч байгаад сая гарчаад ирлээ
-Би ч бас энд түрүүнээс хойш зогслоо ш дээ , таныг л лав хараагүйдээ
-Чам шиг юмаар хаана зогсохоо заалгахгүй шүү гэж уурлаад урт дарааллын өмнүүр дайраад орно до. Энэ бол нэг л жишээ. Өөр олон янзын түмэн зүйлийн шалтаг хэлээд урдуур дайрахыг нь яана. Тэр бүрт хэрүүл хийнэ гэвэл нэг хэцүү. Хэрүүл хийхгүй дүйнгэ царайлаад урдуураа оруулаад байвал бүр ч хэцүү. Амралтаараа зарим нэг бичиг цаасны ажлаа амжуулчих санаатай Үл хөдлөхийн үүдийг хэдэн өдөр сахилаа. Бүхэл бүтэн нэг улсын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг шийддэг газар нь захын нэг дэлгүүрээс жижигхэн байранд байрлахын юмаа ядаж байхад .”Гөөхий” зогсолтоор зогсч хэдэн цагаар дугаарлаж байж материала өгвөл нөгөө Гүрээ ахын хэлдгээр хамрын самшаа шархирахгүй байхын аргагүй ээ . Харин “хамраа тасдуулах” эсвэл материал дутуу гээд өгсөн хавтасыг өмнөөс шидвэл хувь тавилантайгаа эвлэрээстэй ш дэ. Материал авч байгаа хүүхнүүдийн ааш зан бол угаасаа тодорхой ... “Сайхан гэхэд дэндүү сайхан” ш дэ. Ял эдлээд байгаа юм шиг. Эсвэл цалин өгдөггүй юм байлгүй дэ хөөрхийс... Тэгж байтал манайхан очер дугаар дайрахыг жинхэнэ үзүүлж байгаа юм даа. Ялангуяа 50 орчим насны авгай нар үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад л урдуур орно. Хүлцэнгүй соёлтой зан угаасаа бидний цусанд байдаггүй юм шүү. Тэр эзэн чингисийн гень мень нь нөлөөлөөд байдаг юмуу хаашийн. Шавар тагзандаа шавааралдаж байдаг зарим нэг улс орныхон шиг л харагдах юм заримдаа .... Ялангуяа тэр дараалал дайрагчид ....